6 дугаар зүйл. Техникийн зохицуулалтыг боловсруулах, батлах, мэдээлэх
6.1.Техникийн зохицуулалтыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, энэ хуулийн 6.4-т заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газар батална.
6.2.Техникийн зохицуулалт боловсруулах зааврыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
6.3.Шаардлагатай тохиолдолд техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4.Техникийн зохицуулалтын төсөл нь энэ хуулийн 5.1-д заасан зорилго, 6.2-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана.
6.5.Монгол Улсаас гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтын төслийг батлагдахаас гурваас доошгүй сарын өмнө стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад мэдээлнэ.
6.6.Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас санал болгож байгаа гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
СТАНДАРТЧИЛАЛ