5 дугаар зүйл. Техникийн зохицуулалтын зорилго
5.1.Техникийн зохицуулалтын зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
5.2.Техникийн зохицуулалтыг нийтээр заавал дагаж мөрдөнө.
5.3.Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг улсын хэмжээнд Засгийн газар, хэрэгжилтийн хяналтыг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага тус тус хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./