8 дугаар зүйл. Стандартчиллын баримт бичиг

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Стандартчиллын баримт бичиг

8.1.Стандартчиллын баримт бичигт дараахь баримт бичиг хамаарна:

8.1.1.Монгол Улсын /цаашид "үндэсний" гэх/ стандарт;

8.1.2.байгууллагын стандарт;

8.1.3.олон улсын болон бүс нутгийн стандарт, удирдамж, зөвлөмж, түүнд нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт.

8.1.4.хотын стандарт. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.2.Стандартчиллын баримт бичигт зохиогчийн эрх хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.