9 дугаар зүйл. Үндэсний стандарт

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Үндэсний стандарт

9.1.Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

9.2.Үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна.

9.3.Үндэсний стандартын төслийг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр санаачлан боловсруулна.

9.4.Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

9.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.12, 1.13, 1.15, 1.16, 1.17, 1.18, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.2, 7.4, 7.6 дахь заалт, 11 дэх хэсгийн 11.7 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.9, 1.11 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад заасан энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд холбогдох техникийн зохицуулалтыг мөрдөнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.6.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 5.2-т заасан техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүйд тооцох үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.