10 дугаар зүйл. Байгууллагын стандарт
10.1.Аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу энэ хуульд нийцүүлэн боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэж болно.
10.2.Байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасан шаардлагыг хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.