11 дугаар зүйл. Стандартчиллын техникийн хороо

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Стандартчиллын техникийн хороо

11.1.Үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо /цаашид "Техникийн хороо" гэх/ салбар тус бүрд байна.

11.2.Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

11.3.Техникийн хороо дараахь эрх, үүрэгтэй:

11.3.1.стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх;

11.3.2.хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

11.3.3.стандартын боловсруулалтын түвшин, агуулга зохих шаардлагад нийцсэн эсэхийг хянах;

11.3.4.үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төсөлд санал өгөх, дүгнэлт гаргах.

11.4.Техникийн хороо, түүний гишүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд сонирхлын зөрчилгүй байна.

11.5.Техникийн хороо нь шаардлагатай гэж үзвэл тодорхой чиглэлээр техникийн дэд хороо байгуулан ажиллуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.