12 дугаар зүйл. Стандартыг хэрэглэх, мөрдөх
12.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ.
12.2.Хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын гэрээнд эш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна.
12.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилтэт стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэж болно.
12.4.Иргэн, аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээнд стандартыг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн эш татаж хэрэглэхээр тохирсон бол гэрээнд оролцогч талууд гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
12.5.Энэ хуулийн 8.1.1, 8.1.3-т заасан баримт бичгийг хувилан олшруулахыг хориглоно.
12.6.Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлага хангасныг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан байгууллага, хуульд заасан эрх бүхий байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг баталгаажуулалтын байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээг үндэслэн хялбаршуулсан журмаар явуулж болно. Энэ үйл ажиллагаанд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ