13 дугаар зүйл. Тохирлын үнэлгээний зорилго, хамрах хүрээ
13.1.Тохирлын үнэлгээний зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад оршино.
13.2.Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна.
13.3.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчийн хүсэлтээр тохирлын үнэлгээнд хамруулж болно.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.