14 дугаар зүйл. Амьд донороос эс, эд, эрхтэн авах

ДОНОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Амьд донороос эс, эд, эрхтэн авах

14.1.Энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан, сэтгэцийн хувьд эрүүл, 21 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.