19 дугаар зүйл. Донорын цус, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах

ДОНОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Донорын цус, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах

19.1.Донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, шилжүүлэн суулгах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.2.Магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн, донорын эс, эд, эрхтнийг зохих журмын дагуу авч шинжилж, хадгалж, тээвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.