20 дугаар зүйл. Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг улсын хилээр нэвтрүүлэх
20.1.Цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг ашиг олох зорилгоор экспортолж, импортлохыг хориглоно.
20.2.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтнийг импортолж, цус, цусан бүтээгдэхүүнийг экспортолж, импортолж болно.
20.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, сорьц, эд, эрхтнийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.
ЦУСНЫ ДОНОРЫН ЭГНЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ