21 дугаар зүйл. Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх
21.1.Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор донорын хөдөлгөөнийг сурталчлах, элсүүлэх ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.
21.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад цусны асуудал хариуцсан байгууллагад дэмжлэг үзүүлнэ.