22 дугаар зүйл. Цусны донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг алдаршуулах, урамшуулах

ДОНОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Цусны донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг алдаршуулах, урамшуулах

22.1.Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, амьд донор болон цусаа 35-аас дээш удаа өгсөн донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.2.Цусны байнгын болон амьд донорыг алдаршуулах, урамшуулах зорилгоор эд материал, санхүү, сэтгэл зүйн тусламж үзүүлж болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас шагнаж урамшуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.3.Цус сэлбэлтийн асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага цусны донорын бүртгэл мэдээллийн санг ажиллуулах бөгөөд холбогдох байгууллагад мэдээллийг тогтмол хүргүүлнэ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.