2 дугаар зүйл. Донорын хууль тогтоомж
2.1.Донорын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.