4 дугаар зүйл. Донорын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Донорын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.хууль, хүний эрхийг дээдлэх;
4.1.2.хүмүүнлэг, энэрэнгүй байх;
4.1.3.ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.4.аюулгүй байдлыг хангах;
4.1.5.хүний эмзэг мэдээллийг хамгаалах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.6.авлагагүй, сайн дурын байх.
ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ