7 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
7.1.Донорын үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
7.1.1.донорын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
7.1.2.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах талаархи төрөөс баримтлах бодлого боловсруулах;
7.1.3.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хяналт тавих;
7.1.4.эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах;
7.1.5.цусны аюулгүй байдал, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох журам, заавар, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
7.1.6.энэ хуулийн 13.2-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг батлах;
7.1.7.Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.1.8.цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.1.9.хуульд заасан бусад эрх, үүрэг. /Энэ заалтын дугаарт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./