8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг

ДОНОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг

8.1.Донорын үйл ажиллагааны талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй:

8.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх, донор хадгалалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах;

8.1.2.гамшгийн үед харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, удирдлага зохион байгуулалтаар хангах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.