9 дугаар зүйл. Зохицуулах албаны эрх, үүрэг
9.1.Зохицуулах алба нь донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах талаар дараахь эрх, үүрэгтэй:
9.1.1.эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих;
9.1.2.тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
9.1.3.донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудaл эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх;
9.1.4.реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих;
9.1.5.эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээллийн сан ажиллуулах;
9.1.6.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх;
9.1.7.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
9.1.8.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хүний эмзэг мэдээллийг хамгаалах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./