4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."баяжуулсан хүнс" гэж аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг;
4.1.2."баяжуулагч бэлдмэл" гэж хүнсийг үйлдвэрийн аргаар баяжуулахад хэрэглэх аминдэм, эрдэс бодис, эсхүл тэдгээрийн холимгийг;
4.1.3."албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт" гэж Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнд үндэслэн баяжуулах хүнсний нэр төрөл болон баяжуулагч бэлдмэлийн найрлага, хэмжээг баталсан баримт бичгийг;
4.1.4."хүнс баяжуулах" гэж хүнсэнд баяжуулагч бэлдмэлийг тогтоосон хэмжээ, стандартад заасан нөхцөл, технологийн дагуу үйлдвэрийн аргаар нэмэхийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНС БАЯЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ