5 дугаар зүйл. Хүнс баяжуулах үйл ажиллагаа

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хүнс баяжуулах үйл ажиллагаа

5.1.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний талаарх саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.

5.3.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь албан журмаар баяжуулсан хүнсний төрөл тус бүрээр бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална.

5.4.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч энэ хуулийн 5.3-т заасан үндэсний стандартыг баримтлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

5.5.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнийг болон баяжуулагч бэлдмэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.