18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
18.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтад тухайн жилд шаардагдах төсвийг баталж, түүний гүйцэтгэлд хяналт тавих;
18.1.2.орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын мэдээллийг сонсох.