19 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдах;

19.1.3.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг жил бүр тодотгох, шаардлагатай өөрчлөлтийн талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

19.1.4.сум, дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах;

19.1.5.аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тухайн жилд хэрэгжүүлэх орон нутгийн хамгаалалтын арга хэмжээ, санхүүжилтийг тусгах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.6.орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах;

19.1.7.орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах;

19.1.8.орон нутгийн хамгаалалтын сургалтыг зохион байгуулах;

19.1.9.орон нутгийн хамгаалалтын мэдээллийн сан бүрдүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.