12 дугаар зүйл. Ёс зүйн хороо

БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Ёс зүйн хороо

12.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ их, дээд сургуулийн багшийн ёс зүйн хороотой байна.

12.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн багшийн ёс зүйн хороотой байна.

12.3.Аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дэргэдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн хороотой байна.

12.4.Бүх шатны боловсролын сургалтын байгууллага тухайн байгууллагын багш нарын төлөөлөл бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.