11 дугаар зүйл. Багшийн ажлын үр дүн
11.1.Багшийн тухайн хичээлийн жилд ажилласан үр дүнгийн мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд боловсролын сургалтын байгууллага илгээнэ.
11.2.Багш хувийн хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан ажлын гүйцэтгэлийг боловсролын салбарын мэдээллийн системд өөрөө илгээнэ.
11.3.Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
ЁС ЗҮЙ, НЭР ХҮНД