10 дугаар зүйл. Багшийн оролцоо
10.1.Багш нь хувь хүний санаачилга, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан бие дааж хөгжих богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байна.
10.2.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш мэдлэг боловсрол, ур чадвараа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргаж болно.
10.3.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш зорилго, санаачилгаар нэгдэн сонирхлын бүлэг байгуулж, хамтран ажиллаж болно.
10.4.Багш нь бүх шатны боловсролын сургалтын байгууллага, орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөтэй хувийн болон сонирхлын бүлгийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулна.