9 дугаар зүйл. Багшийн нийгмийн баталгаа, хөгжил, оролцоог дэмжих, хангах

БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Багшийн нийгмийн баталгаа, хөгжил, оролцоог дэмжих, хангах

9.1.Багш нь Төрийн албаны тухай хуулийн 61.1-д заасан төрийн албан хаагчийн болон Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан нийгмийн баталгаагаар хангагдана.

9.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, суралцагч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болох бөгөөд холбогдох журмыг боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Багш мэргэжлээр төгсөгчийн мэдээллийг төгсгөсөн сургууль нь боловсролын салбарын мэдээллийн системд илгээнэ.

9.4.Багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь багш мэргэжил эзэмшсэн хугацаанаас тооцогдох бөгөөд Боловсролын тухай хуулийн 40.8 дахь хэсэгт заасан багшийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамрагдах үндэслэл болно.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан хугацаанд багш сургалтад хамрагдаагүй тохиолдолд зардлыг өөрөө хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.