8 дугаар зүйл. Багшийг бэлтгэх
8.1.Орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх гэрээг сургууль болон суралцагчтай байгуулж тэтгэлэг олгож болно.
8.2.Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд багшийн мэргэжлийг хамруулна.
8.3.Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
8.4.Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.
8.5.Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна.
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ