7 дугаар зүйл. Багшийн хөгжлийн төв
7.1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна.
7.2.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага нь бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.
7.3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.4.Дээд боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулна.
7.5.Багшийн хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.