15 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
15.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага багшийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1.багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.2.багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр хамруулах хөтөлбөрийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
15.1.3.боловсролын салбарын мэдээллийн цахим санг бүрдүүлэх;
15.1.4.хуульд заасан бусад.