16 дугаар зүйл. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллагын эрх, үүрэг
16.1.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
16.1.1.багшийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг жил бүр боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах;
16.1.2.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
16.1.3.багшийн хөгжлийн асуудлаар тогтмол судалгаа явуулах.
16.2.Багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна.
ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ