6 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн төрөл

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн төрөл

6.1.Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:

6.1.1.төрсний;

6.1.2.гэрлэсний;

6.1.3.гэрлэлт дуусгавар болсны;

6.1.4.гэрлэлт сэргээсний;

6.1.5.эцэг /эх/ тогтоосны;

6.1.6.үрчилсний;

6.1.7.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;

6.1.8.нас барсны;

6.1.9.иргэний үнэмлэхийн;

6.1.10.үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;

6.1.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;

6.1.12.оршин суугаа газрын хаягийн;

6.1.13.шилжилт хөдөлгөөний;

6.1.14.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;

6.1.15.хүйс өөрчлөгдсөний.

6.2.Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ байна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ: /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.2.төрсөн он, сар, өдөр; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.3.хүйс; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.4.иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.5.олгосон байгууллагын нэр; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.6.олгосон он, сар, өдөр; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.7.хүчинтэй байх хугацаа. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хассан./

6.4.Иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Засгийн газар батална.

6.5.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориуд гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.

6.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.7.Иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэгдсэн иргэний хувийн мэдээллийг улсын бүртгэл хийхэд ашиглаж болно.

6.8.Монгол Улсын иргэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхээ ашиглаж болно.

6.9.Улсын бүртгэлийн байгууллага Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.