15 дугаар зүйл. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээ/

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээ/

15.1.Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлнэ.

15.2.Монгол Улсын иргэн анх удаа биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

15.2.1.төрсний гэрчилгээ;

15.2.2.эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

15.3.1.харгалзан дэмжигч бол түүнийг тогтоосон шүүхийн шийдвэр, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамж;

15.3.2.хүүхэд асрамжийн газар амьдарч байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолт;

15.3.3.иргэн баримт бичиггүй, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд эх нотлох баримт бичиг байхгүй бол түүний насыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр.

15.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тодорхойлолтыг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

15.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 15.2, 15.3, 15.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл хөтөлнө.

15.6.Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.