20 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

20.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан байгууллага Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг хийсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан системийг ашиглан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяалал сэргээн тогтоосны бүртгэлийг хөтөлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.