19 дугаар зүйл. Шилжилт хөдөлгөөний бүртгэл
19.1.Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:
19.1.1.иргэний үнэмлэх;
19.1.2. 16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ;
19.1.3.оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг;
19.1.4.хуульд заасан бусад.
19.2.Улсын бүртгэгч энэ хуулийн 19.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтөлнө.
19.3.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түдгэлзүүлэхийг хориглоно.
19.4.Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно.
19.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг Засгийн газар батална.