23 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох
23.1.Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.
23.2.Улсын бүртгэгч нь тухайн иргэний регистрийн дугаар, эсхүл нэг төрлийн иргэний улсын бүртгэл 2, эсхүл түүнээс олон удаа хөтлөгдсөн бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгоно.
23.3.Энэ хуулийн 23.2-т энгийн гадаад паспортын бүртгэл хамаарахгүй.