24 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох

24.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно:

24.1.1.иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл баримт бичгийн хүчинтэй байх хугацаа дууссаны улмаас хууль ёсны баримт бичиг болж чадахгүй болсон, эсхүл энгийн гадаад паспортын хуудсанд тэмдэглэгээ хийх зай байхгүй;

24.1.2.иргэний улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт орсон, сэргээн тогтоосон;

24.1.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан.

24.2.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэнд хүүхдийн төрсний гэрчилгээг, гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт нь хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тооцсон иргэнд гэрлэлтийн гэрчилгээг дахин олгохгүй.

24.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрсний гэрчилгээг дахин олгохдоо анхны мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.