27 дугаар зүйл. Хүн ам, өрхийн бүртгэл
27.1.Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баг, хорооны Засаг дарга хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг хөтөлнө.
27.2.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 27.1-д заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагатай харилцан солилцоно.