3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдох харилцааг Харьяатын тухай хуулиар, гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух, зорчих, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус зохицуулна.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад Монгол Улсын иргэн болон тус улсын нутаг дэвсгэрт оршин сууж, зорчиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.