4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."иргэний бүртгэлийн дугаар" гэж Монгол Улсын иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.2."иргэний улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.2-т заасныг;

4.1.3."иргэний улсын бүртгэлийн дугаар" гэж иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг илэрхийлсэн дугаарыг;

4.1.4."иргэний улсын бүртгэлийн лавлагаа" гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг;

4.1.5."иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

4.1.6."иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг" гэж иргэний улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийн болон регистрийн дугаарын дэвтэр, хүн амын автоматжуулсан төв регистрийн маягт, иргэний улсын бүртгэлийн маягт, хууль тогтоомжид заасан нотлох баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг;

4.1.7."регистрийн дугаар" гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл кодыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.