16 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ бүртгэл
16.1.Ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана.
16.2.Хуульд заасан үндэслэлээр үүссэн ипотекийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ хуулийн 16.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
16.3.Ипотекийг бүртгэх дараалал нь мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн цаг хугацааны дарааллаар тодорхойлогдоно.
16.4.Ипотекийн эрхийн улсын бүртгэлд энэ хуулийн 15.1-д зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:
16.4.1.зээлийн хэмжээ, хүү;
16.4.2.зээлийн гэрээний дугаар;
16.4.3.барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах гэрээгээр тохирсон нөхцөл;
16.4.4.барьцаалбар үйлдсэн эсэх;
16.4.5.давхар барьцаалах эрхийг барьцааны гэрээгээр хориглосон эсэх.
16.5.Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийг бүртгүүлэх мэдүүлэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хавсаргана.