25 дугаар зүйл. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэл

25.1.Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх /цаашид "барилга байгууламж барих эрх" гэх/-ийг олж авсан этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.

25.2.Барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлд энэ хуулийн 15.1-д зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:

25.2.1.барилга байгууламж барих эрхийн хугацаа, зориулалт;

25.2.2.барилга байгууламж барих газрын хэмжээ;

25.2.3.барилга байгууламж барих эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл.

25.3.Барилга байгууламж барих эрхийг өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

25.4.Барилга байгууламж барих эрхийн үндсэн дээр баригдсан барилга байгууламж өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.