26 дугаар зүйл. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийн бүртгэл
26.1.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийг гэрээнд оролцогч аль нэг тал, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
26.2.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмыг баримтална.