3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг;

3.1.2."эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг;

3.1.3."хувийн хэрэг" гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цаасан болон цахим нотлох баримт бичгийн бүрдлийг;

3.1.4."улсын бүртгэлийн дугаар" гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг;

3.1.5."эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;

3.1.6."мэдүүлэг" гэж эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг;

3.1.7."эрх шилжүүлэн авагч" гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн авч байгаа этгээдийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.