4 дугаар зүйл. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

4.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл /цаашид "эрхийн улсын бүртгэл" гэх/ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан төрөлтэй байна.

4.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

4.3.Хуулиар төрийн болон албаны нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг Засгийн газар батална.

4.4.Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ.

4.5.Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална.

4.6.Эрхийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгч хөтөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.