32 дугаар зүйл. Урьдчилсан тэмдэглэлийг дуусгавар болгох, хүчингүй болгох

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32.1.Урьдчилсан тэмдэглэл хийсэн нөхцөл хангагдсан, эсхүл эрх шилжүүлэн авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан тохиолдолд урьдчилсан тэмдэглэл дуусгавар болно.

32.2.Урьдчилсан тэмдэглэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

32.2.1.эрх шилжүүлэн авагч үүргээ гүйцэтгээгүй нь баримтаар нотлогдсон;

32.2.2.өмчлөгч, эзэмшигч, ашиглагч урьдчилсан тэмдэглэл хийлгэсний улмаас удаан хугацааны турш үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах боломжоо алдаж байгаа талаар Иргэний хуулийн 185.5-д заасны дагуу хүсэлт гаргасныг эрх шилжүүлэн авагч зөвшөөрсөн;

32.2.3.гэрээслэгч гэрээслэлээ хүчингүй болгосон.

ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.