33 дугаар зүйл. Мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа

33.1.Нотариатч улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

33.1.1.энэ хуульд заасан мэдүүлэг гаргагчийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг, холбогдох баримт бичгийг хуулийн шаардлага хангуулан мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн мэдээллийн санд илгээх, бүртгүүлэхэд зуучлах;

33.1.2.энэ хуулийн 33.1.1-д заасан мэдүүлэг илгээх, бүртгүүлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас авч, энэ хууль болон гэрээнд заасан хүрээнд ашиглах.

33.2.Нотариатч мэдүүлэг гаргагчид үйлчилгээ үзүүлэхдээ гаргасан мэдүүлэг, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна.

33.3.Нотариатчийн энэ хуулийн 33.1-д заасан үйл ажиллагааны журам, энэ хуулийн 35.1-д заасан гэрээний загвар, энэ хуулийн 34.1.5-д заасан сургалтын болон энэ хуулийн 35.1.3-т заасан мэдээллийн сан ашигласны төлбөрийн хэмжээг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.