34 дугаар зүйл. Нотариатч мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Нотариатч мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

34.1.Нотариатч мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

34.1.1.үйлчлүүлэгчийн хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

34.1.2.үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, программ хангамжтай байх;

34.1.3.архивын баримтыг стандарт, шаардлагын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

34.1.4.үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачлал, арга зүйгээр хангагдсан байх;

34.1.5.сургалтад хамрагдсан байх.

34.2.Энэ хуулийн 34.1.5-д заасан сургалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.