14 дугаар зүйл. Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах
14.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
14.2.Өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
14.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
14.2.2.хуулийн этгээдийн нэр;
14.2.3.энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр;
14.2.4.хуулийн этгээдийн хаяг;
14.2.5.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
14.2.6.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
14.2.7.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
14.2.8.хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа;
14.2.9.өргөдөл гаргагчийн мэдээлэл;
14.2.10.хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.
/Энэ заалтын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдөл гаргагч энэ хуулийн 8.5-д заасан маягтын дагуу өргөдөл гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд өргөдлийг цахим хэлбэрээр гаргасан тохиолдолд цахим гарын үсгээр баталгаажуулна.