16 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг
16.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
16.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
16.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
16.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулах шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;
16.1.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
16.1.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
16.1.6.хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тохиолдолд нотлох баримт;
16.1.7.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт.
16.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
16.2.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
16.2.2.хоёр болон түүнээс олон этгээд хамтран байгуулж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;
16.2.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
16.2.4.гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
16.3.Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь энэ хуулийн 16.1, 16.2-т заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
16.3.1.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн тус бүрд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;
16.3.2.гадаад улс дахь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллагын зөвшөөрөл болон өргөдөл гаргагч нь тус байгууллагын гишүүн бөгөөд эрх олгосон болохыг нотолсон тодорхойлолт;
16.3.3.энэ хуулийн 16.3-т заасан хуулийн этгээд нь тухайн улсдаа хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
16.4.Энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичиг нь гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, хавсаргана.
16.5.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.
16.6.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдлийг бичгийн, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авсан бол энэ тухай мэдээллийг өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.