17 дугаар зүйл. Шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгэх
17.1.Энэ хуулийн 12.1-д заасан шийдвэр нь улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдийн регистрийн болон хувийн хэргийн дугаар олгох үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.3.Өргөдлийг бичгээр гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага эх баримтыг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсанд хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудсанд улсын бүртгэгчийн тэмдэг дарж, мэдээллийн санд оруулснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.
17.4.Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор цахим мэдээллийн санд байршуулж болно.
17.5.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгоно.
17.6.Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.